ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“АЮУЛГҮЙ ТЭЭВЭР-АМЬ НАСНЫ БАТАЛГАА” САРЫН АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2018-05-07

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөнд тусгагдсаны  дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллага болон иргэд олон нийтэд чиглэсэн тодорхой төрлийн арга хэмжээ зохион байгуулах зорилгоор аймгийн ИТХ-ын даргын 2018 оны 24 дүгээр захирамжаар “Аюулгүй тээвэр-амь насны баталгаа” нэг сарын аяныг зарлан хэрэгжүүлж ажиллалаа.

Өнөөдөр буюу 2018.05.07-ны өдөр аймгийн “Соёмбо” цогцолборын Иргэний танхимд  холбогдох төлөөллүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулж тус аяны хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

 Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзулаас аяны хүрээнд хийгдсэн ажлын талаарх үр дүн, аймгийн Цагдаагийн газар, Автотээврийн төвийн албан хаагчдаас аянаас дэвшүүлсэн цаашдын тогтвортой байдлаа хангах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хүргэсэн юм.

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяраас “Сарын хугацаанд хамтран ажилласан байгууллагууддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилтыг хүсэхээс гадна энэхүү ажлыг сарын хугацаанд хэрэгжүүлээд дуусгах биш цаашид тогтмол хэрэгжүүлж ажиллах нь бидний гол зорилго юм” гэдгийг онцоллоо.

Мөн иргэддээ хандаж баталгаатай, зохих стандарт шаардлага хангасан аюулгүй тээврээр зорчих болон хөдөлгөөнд оролцогч жолооч нарт анхаарал болгоомжтой, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцож амь нас, эрүүл мэндээ үргэлж эрсдэлээс хамгаалж байхыг уриалсан юм.

Аймгийн Автотээврийн төвөөс тус аяны үр дүнд иргэд хууль бус зорчигч тээвэрлэлтээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоо 20-30 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг дурдсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%