Төр засгийн болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, үр дүн, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэх, тэдний санал хүсэлтийг сонсож хүлээн авахад чиглэгдэх гол зорилготой өдөрлөгийг Хөвсгөл, Улаанбадрах сумдад 5 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд тус бүр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Хүдэрболд, Д.Баярсайхан, сумын ИТХ-ын дарга О.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтайван, сумын Засаг дарга Н.Энхбаяр, Ц.Эрхэмболд, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын дарга тэргүүлэгч нар зэрэг орон нутгийн удирдлагын байгууллагын төлөөллүүд оролцов.
Мөн төлөөлөгчийн өдөрлөгийн хүрээнд Хөвсгөл сумын хамгийн өндөр настан, хэлмэгдэгчийн үр хүүхэд Э.Цэрэвцоо гуайд аймаг, сумын ИТХ-ын зүгээс хүндэтгэл үзүүлэв. Сум бүр өөрсдийн онцлог, давуу талаа харуулан тус өдөрлөгийг зохион байгуулж аймаг сумын хурлын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, иргэдэд ойлгуулах тэдний санал хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэн хариу өгч ажиллалаа.