Архинаас өөрсдийн ухамсраар
татгалзах, архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж байгаа бусад хүмүүст туслахаар
хамтран нэгдсэн АА, Давхар хамаарлын нөхөрлөл бүлгүүдийг олон нийтэд сурталчлах
зорилго бүхий “Мэргэжилтний баг”-ийг аймгийн Засаг даргын захирамжаар нийт
сумдад байгуулан үйл ажиллагааг нь идэвхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Тус аймгийн 9 суманд нийт 400 гаруй иргэдийг
хамруулан тогтвортой үйл ажиллагаа явуулдаг эдгээр АА-ийн болон Давхар
хамаарлын бүлгүүдийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ЗДТГ-аас
бодлогын хувьд дэмжиж ажилладаг.
Энэ ажлын хүрээнд нийт сумдын мэргэжилтний
багийн гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болгох, цаашид
хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох нэгдсэн сургалтыг өнөөдөр буюу
2018.05.11-ний өдөр Сайншанд хотноо зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад аймгийн АА,
Давхар хамаарлын бүлгийн төлөөлөл болон Өвөрхангай, Говьсүмбэр аймгуудын
“Мэргэжилтний баг”-ийн төлөөллүүдээс хүрэлцэн ирсэн бөгөөд цаашдын бодлого
шийдвэрээ тодорхойлж хамтран ажиллах, харилцан туршлага солилцох нь сургалтын нэг онцлог болж байна.
Сургалтыг зохион байгуулснаар
иргэн, төрийн байгууллагын хамтын ажиллагаагаар орон нутагт архидан согтуугаас
үүдэлтэйгээр зонхилон үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад тодорхой
хэмжээний ахиц гаргах, иргэдийг архинаас татгалзаж, эрүүл амьдралын зөв дадал
зуршилтай болоход нь туслах ач холбогдолтой юм.