Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Сайншанд
сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа шинэчлэн батлагдсан хууль,
тогтоомжийг иргэдэд мэдээлэх замаар тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,
чанартай мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж иргэн, төрийн
байгууллагын уялдаа холбоог сайжруулах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх “Эрх зүйт иргэн” сэдэвт
хууль сурталчлах сургалтыг хуваарийн дагуу 2018.05.10-ны өдөр Сайншанд сумын 4, 7 дугаар багийн 50 гаруй иргэдэд зохион байгууллаа.
Сургалтаас олж авсан мэдлэгийг
сорих асуулт хариултын АХА тэмцээнд нэгдүгээр байрыг 4 дүгээр багийн Засаг
дарга Н.Ганболд, хоёрдугаар байрыг 4 дүгээр багийн иргэн Д.Даваа нар эзэлж,
өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Хуваарийн дагуу 2018.05.16-ны
өдөр тус сургалтыг Сайншанд сумын 6-р багийн иргэдэд зохион байгуулах тул та
бүхнийг хүрэлцэн ирж, эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэхийг хүсье.