ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ӨМНӨ “ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” БОЛЖ БАЙНА

2018-05-15

ГБХЗХГ-аас санаачлан ГХУСАЗСЗ-тэй хамтран аймгийн ИТХ-ын 2017 оны 05/04 дүгээр тогтоолоор батлагдсан “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар “Үүрэг хүлээгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг өнөөдөр буюу 2018.05.15-ны өдөр Сайншанд хотноо зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд бүх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЕБС-ийн захирал, Цэцэрлэгийн эрхлэгч, Эрүүл мэндийн төвийн дарга гэсэн нийт 120  гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Н.Хонгорзулаас гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар орон нутгаас баримталж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн талаар мэдээлэл хийлээ.

Мөн зөвлөгөөнд оролцогчдод холбогдох газруудаас хүргэсэн мэдээллийн дараагаар “Хүүхэд, гэр бүл, залуучуудад ээлтэй орон нутгийн бодлого, хөтөлбөрийг тодорхойлох”, “Салбар дундын хамтын ажиллагаанд түшиглэн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал хөтөлбөрийг боловсруулах” зэрэг сэдвийн хүрээнд бүлгээр ажиллаж, өнөөдрийн зөвлөгөөнөөс сурсан зүйлээ практик ажиллагаатай хослуулж  байгаа нь зөвлөгөөний нэг онцлог болж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%