ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ЭРХ ЗҮЙТ ИРГЭН” ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТЫГ САЙНШАНД СУМЫН 6-Р БАГИЙН ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-17

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Сайншанд сумын ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа шинэчлэн батлагдсан хууль, тогтоомжийг иргэдэд мэдээлэх замаар тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чанартай мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулж иргэн, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Эрх зүйт иргэн” сэдэвт хууль сурталчлах сургалтыг хуваарийн дагуу өнөөдөр буюу 2018.05.17-ны өдөр Сайншанд сумын 6 дугаар багийн 40 гаруй иргэдэд зохион байгууллаа.

Сургалтаар:

·         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

·         Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай хууль

·         Зөрчлийн тухай хууль

·         Хог хаягдлын тухай хууль

·         Орчны эрүүл мэндийн тухай хууль

·         Газрын тухай хууль тогтоомжоор хүлээсэн иргэдийн эрх, үүрэг, хариуцлага, урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллийг холбогдох албан хаагчдаас хүргэлээ.

 

Байгууллага бүрээс өгөгдсөн мэдээллийн дараа иргэдээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч  хариулт өгөх байдлаар ажиллаж,  холбогдох хуулиудаар бэлтгэсэн гарын авлага, материалыг тараав.

Ийнхүү сургалтаас олж авсан мэдээллийн дагуу мэдлэг сорих асуулт хариултын АХА тэмцээн зохион байгуулж, нэгдүгээр байрыг иргэн Т.Александр, хоёрдугаар байрыг иргэн Т.Алтансүлд нар эзэлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%