ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ДУНДАХ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2018” ТЭМЦЭЭН БОЛЛОО

2018-05-21

Аймгийн ГХУСАЗСЗ-өөс сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь зөв эзэмшүүлэхэд  эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээнийг өнөөдөр буюу 2018.05.21-ний өдөр аймгийн Саран хөхөө театрт зохион байгууллаа. 

Энэхүү тэмцээнийг аймгийн ГХУСАЗСЗ-өөс жил бүр зохион явуулдаг бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ: “Эцэг эх, асран хамгаалагчид бид хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэдэггүй, буруу тээвэрлэдэг, орон нутгийн замд хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эсхүл хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөгөөс болж зам тээврийн осол гаргаж түүний хохирогч нь ямар ч буруугүй хүүхдүүд маань болж байна. Иймд эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдээс хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, зөв үлгэр дууриалал үзүүлэх, хүүхдийг автомашинд зөв тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцох нь чухал бөгөөд та бид хамтдаа сэргийлж чадвал хүүхдийн ослыг бууруулах боломжтой юм” гэдгийг онцоллоо.

Тус тэмцээнд Сайншанд сумын 2,3,6,8,9-р цэцэрлэгүүд оролцож 1-р байрыг Хоёрдугаар цэцэрлэгийн “Очис” баг, 2-р байрыг Есдүгээр цэцэрлэгийн “Гэрлэн дохио” баг, 3-р байрыг Гуравдугаар цэцэрлэгийн “Сэрэмж” баг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%