ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

КҮНЗИЙН СУРГАЛТЫН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

2018-05-22

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн күнзийн сургалтын танхимын нээлт өнөөдөр буюу 05 сарын 22-ны билэгт сайн өдөр боллоо. Тус кабинетыг Бээжин хотын күнзийн төв, Эрээн хотын Олон улсын багшийн их сургууль, Эрээн хотын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулж, бүрэн тоног төхөөрөмж бүхий сургалтын орчинг бүрдүүлж чадлаа. Одоогийн байдлаар 150 сурагч 1 багшийн удирдлагад хятад хэлийг эрчимтэй суралцаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр багш сурагчдад хандан цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч, Хятад улсын хүндэт зочид, төлөөлөгчдөд дахин талархсанаа илэрхийллээ.

ӨМӨЗО-оос төлөөлөн Эрээн хотын намын үүрийн дарга Уулаа, Эрээн хотын Засгийн ордны нарийн бичгийн орлогч дарга Сү Ли Шин, ӨМӨЗО-ны боловсролын яамны гадаад харилцааны дарга Жү Гуан Юань зэрэг 20 гаруй зочид төлөөлөгчид айлчлан ирж нээлтэд оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%