Улсын Их Хурал, Швейцарын
хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол
Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо.
“Нутгийн
удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвтэй уг сургалт нь 5 дугаар
сарын 24, 25-ны өдрүүдэд Сайншанд хотод хоёр өдөр амжилттай зохион
байгуулагдлаа. Сургалтыг “Монфенмнэт” төвөөс зохион байгуулсан бөгөөд Манлайллын тухай, Тулгамдсан асуудлыг тодорхойлох
болон шинжлэх, Стратеги төлөвлөлт, Нөлөөллийн хүрээгээ бэхжүүлэх зэрэг
сэдвүүдээр хичээл зааж, дасгал ажил, кино, ярилцлага зэрэг сонирхолтой
хэлбэрээр явууллаа.
Сургалтад
Дорноговь аймгийн ИТХ-ын аймаг, сумын нийт 100 гаруй эмэгтэй төлөөлөгч
хамрагдан гэрчилгээ гардан авсан юм.