Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас татгалзахыг уриалах
зорилгоор зохион байгуулсан “Автомашингүй, Архигүй, Тамхигүй Өдөр”-ийг Сайншанд
хотод 5 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Цаг агаарын байдал
тааруу байсан ч нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, албан
байгууллага, иргэд, хүүхэд багачууд маань өргөнөөр оролцож энэхүү өдрийг утга
төгөлдөр өнгөрүүлсэн юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийтийн өглөөний дасгал, хийн
дасгал, “Аав, Ээж, Би” хөгжөөнт буухиа тэмцээн зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд
багтсан байв.
Мөн Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяраар ахлуулсан дугуйн парад, Аймгийн
Засаг дарга Т.Энхтүвшингээр ахлуулсан явган алхалтад албан байгууллага, аж
ахуйн нэгж, иргэд хамрагдаж нэг өдрийг идэвхтэй хөдөлгөөн хийж өнгөрүүллээ. Мөн
энэ үеэр УБТЗ-ын Сайншанд татах
хэсгийн "Зүтгэх хүч" дугуйн клубын зүгээс "Автомашингүй,
архигүй, тамхигүй өдөр"-ийг тохиолдуулан унадаг дугуй үнэгүй оношилгоо,
тохиргоо үйлчилгээг хийж хамтран ажиллав.
Тус өдөрт зориулж 10:00-15:00 цаг хүртэл батлагдсан маршрутын дагуу авто
замын хөдөлгөөнийг түр хязгаарласан юм.