Нутаг орны хөгжил дэвшил, нүүр царай, өнгөрсөн одоо
ирээдүйн зангилаа, аав ээжийн амин эрдэнэ болсон хүүхэд багачууддаа, нийт гэр
бүлдээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын мэндийг
хүргэе.
Үндэсний баялаг гэр бүл, гэр бүлийн баялаг хүүхэд гэдэг.
Юугаар ч сольшгүй үнэт баялаг болсон хүүхдүүдийнхээ төлөө, тэдний амар тайван,
жаргалтай амьдрал, хиргүй инээмсэглэлийн төлөө хүн бүр сэтгэл, цаг зав, зүтгэл
гаргах учиртай. Бид гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлийн асуудлуудыг
чухалчлан авч үзэж, хүүхдийг хөгжих, суралцах, нийгмийн амьдралд идэвхтэй
оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд сайн
сайхан гэрэлт ирээдүйг цогцлон бүтээхийн төлөө ажилласаар байна.
Мөн Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг
тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын
23-ны өдрийн 59 дүгээр зарлигаар Олон хүүхэд
төрүүлж, өсгөн хүмүүжүүлэн Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж буй Дорноговь аймгийн харьяат
нийт эхчүүддээ баяр хүргэж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.
Ингээд Дорноговь аймгийн нийт хүүхдүүд, ээжүүд, гэр
бүлүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дахин хүргээд, эх
орноо хайрлах сэтгэлтэй, хэн гэдгээ мэддэг, хэн болохоо бүтээдэг иргэн болон
төлөвшиж, эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхын билэгтэй
ерөөлийг өргөн дэвшүүлье.
АЙМГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР