ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛЧДЫН ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРЛУУЛЛАА

2018-06-01

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын өхөөрдөм бяцхан үрсээ баярлууллаа. Аймгийн ИТХ-ын Ажлын алба нь нийт 10 албан хаагчийн 21 Хүүхэдтэй өнөр бүл билээ. Баярын өдрийн үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдийнхээ дунд 3 насны ангиллаар “Аз Жаргалтай Гэр Бүл” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж, баярын бэлэг гардуулан өгөв. Аймгийн ИТХ-ын Ажлын албаныхан “Хүүхдэд ээлтэй бэлэг” уриалгыг дэмжиж хүүхдүүддээ номтой бэлэг бэлдсэн юм.

Ингээд нийт хүүхэд багачууд, ээжүүд, гэр бүлүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дахин хүргээд, эх орноо хайрлах сэтгэлтэй, хэн гэдгээ мэддэг, хэн болохоо бүтээдэг иргэн болон төлөвшиж, эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байхын билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%