Хамгийн гэгээн тунгалаг, цав цагаахан
ертөнц бол хүүхдийн ертөнц. Цайлган цагаан инээдээрээ хорвоог уярааж, ээж
аавынхаа гэрэл гэгээ нь болж, амьдралд өнгө нэмсэн хүүхдүүдийн өдөр бол өнөөдөр
буюу 6 дугаар сарын 1. Дорноговь аймаг энэ жил Сайншанд хотноо Олон улсын
хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор
тэмдэглэн өнгөрүүлж байна.
Баярын үйл ажиллагааны нээлтийн арга
хэмжээ өглөө 10 цагт аймгийн төв талбай дээр Баярын жагсаалаар эхэлсэн юм.
Аймгийн удирдлагууд хүүхэд багачууддаа мэнд хүргэж халуун баяр хүргэхийн
дашрамд Сайншанд сумын 6 багийн нийт 100 гаруй хүүхдүүдэд бэлэг тараалаа.
Өнөөдөр 19 цаг хүртэл хөтөлбөрийн дагуу бусад арга хэмжээ, тэмцээн уралдаанууд үргэлжлэн
явагдах болно.
Мөн 14:00 цагаас “Алиса гайхамшгийн
оронд” хүүхдийн жүжиг Хүүхдийн ордонд, 15:00 цагаас “Залхуу туулайн нууц”
хүүхдийн жүжиг Саран хөхөө театрт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тоглогдож байна.