Олон Улсын Хүүхдийн эрхийг
хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 201 оны 05 дугаар
сарын 23-ны өдрийн 59 дүгээр зарлигаар Олон хүүхэд
төрүүлж, өсгөн
хүмүүжүүлсэн Дорноговь аймгийн харьяат эхчүүдэд нийт
1 дүгээр зэргийн одонг 13 эхэд, 2 дугаар зэргийн одонг 197 эхэд тус тус
олгосноос өнөөдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр “Соёмбо
цогцолбор”-ын Хүндэтгэлийн өргөөнд Сайншанд сумын 1,2,3,4,6,7 дугаар
багийн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одонг Дорноговь аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын орлогч
Г.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн ИТХ-ын
тэргүүлэгч Ч.Энхмэнд, Сайншанд сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч
С.Одбаяр нар ёслол төгөлдөр гардуулан өглөө.
Энгэрээ мялааж буй нийт
эхчүүддээ дахин баяр хүргэж цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг
хүсье.