Сэтгүүл зүйн салбарын шинэ дэвшилтэт хөгжлийг хангахын төлөө
санхүүгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэвлэл мэдээлэл, сэтгүүл
зүйн бүтээлийн чанарыг хангахын тулд ёс зүйн өөрийн зохицуулалтын чадавхийг
нэмэгдүүлэх зорилготой орон нутгийн хэвлэл мэдээллийн бүсчилсэн сургалт Дорноговь
аймгийн Сайншанд хотноо зохион байгуулагдаж байна.
Тус сургалтад Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар
аймгийн сэтгүүлчид, иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон засаг даргын тамгын
газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд нийт 60 орчим хүн оролцож байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зохион байгуулж буй
энэхүү сургалт нь хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй, сэтгүүлчийн ёс
зүйн шинэ хандлага, эрэн сурвалжлага ба ёс зүй, цахим сайт ажиллуулах, олон
улсын байгууллагад төсөл бичих ахисан түвшний сургалт сэдвүүдээр нийт хэвлэл мэдээллийн
ажилтнуудыг сургах тэднийг чадавхжуулах 2 өдрийн сургалт болох юм.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар уригдан оролцож
хурлын байгууллага болон төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагатай
хэрхэн хамтран ажилладаг талаар илтгэл тавьж мэдээлэл хийлээ.