ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2018-06-06

Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь БНХАУ-ын Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хороотой эртнээс найрамдалт харилцаа тогтоон хамтран ажилладаг билээ.

            Өнөөдөр дэлхий дахинд хятад хэлийг сурч байгаа болон сурах хүсэлтэй олон улс байдаг. Тэдний адил Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэд хил залгаа орших орныхоо хэлийг сурах чин хүсэлтэй байгаагаа манай аймгийн ИТХ-д ирүүлсэн юм.

            Энэхүү иргэдийн хүсэлтийг хүлээн авч судлан үзэж өнгөрсөн онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хороонд хятад хэл сургалтын төв байгуулах тухай хүсэлтээ уламжилсны үр дүнд 6 дугаар сарын 5-ны өдөр Дорноговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон Өвөрмонголын Багшийн их сургуулийн Эрээн хот дахь дээд сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Ийнхүү Сайншанд хотын ЕБ-ын 2 дугаар сургуульд Күнзийн боловсролын төв байгуулагдахаар гэрээ байгуулан 2 тал гарын үсэг зурлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%