Говийн ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойн хүрээнд оюуны
спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дорноговь-1000” даамын олон хотын нээлттэй тэмцээн 3 хоног
амжилттай үргэлжлэн өндөрлөлөө. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн
даамын холбоо хамтран зохион байгуулсан тус нээлттэй тэмцээнд 21 аймаг, 9
дүүргийн 1000 тамирчин 7 насны ангиллаар аваргуудаа тодруулав.
Шагнал гардуулах ёслолын
үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч,
төлөөлөгч болон Даамын холбооны тэргүүн Н.Бүрэнбат, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн
бодлогын хэлтсийн дарга Ч.Байгальтуяа нар шагналыг гардуулан өглөө.