Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр буюу 2018
оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Дорноговь аймаг, Замын-Үүд суманд
ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Улсын
Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймаг орон нутгийн удирдлагууд
болон цэргийн хүрээний хүндэт харуул аймгийн төв талбайд угтаж авлаа.
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт иргэдтэй уулзан
тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсон хариу өгч, шийдвэрлэн үр
дүнтэй уулзалт хийж байна.
Тэрээр Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр
Замын-Үүд сумын Тээвэр ложистикийн төвийн барилгын үйл явц, Хилийн цогцолбор,
чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцан Нарны цахилгаан станцын нээлтийн үйл
ажиллагаанд оролцоно. Мөн 06 дугаар сарын 22-ны өдөр Сайншанд хотын Нар,
салхины цахилгаан станцын барилгын ажил, Хамрын хийдийн үйл ажиллагаатай
танилцаж, Нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээнд оролцон
айлчлалын хөтөлбөр өндөрлөх юм.
Дашрамд дуулгахад Газрын тос
боловсруулах үйлдвэрийн нээлт 06 дугаар сарын 22-ны өдрийн 10:40 минутад эхлэх
тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Байршил:
Сайншанд сумаас зүүн хойш 18,9 км-т Алтанширээ сумын нутагт “Шар хоолойн хөндий”
АЙМГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ