МЭНДЧИЛГЭЭ
Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Хутагтын өлгий нутгийн зон олон та бүхэндээ өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас санаачилсан Цэвэрхэн наадацгаая уриалгыг дэмжин хоггүй цэвэрхэн наадахыг уриалж байна.
Хүчит бөхчүүд нь тэнгэр алдлан дэвж, хурдан хүлгүүд нь шандас мэдэн хурдалж, эрхий мэргэн харваачид нь цэц юугаа сорьсон дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.