Монгол түмний
хүндэтгэн тэмдэглэдэг Үндэсний их баяр наадам, Дорноговь аймаг байгуулагдсаны 87
жил, Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой
тохиож байна. Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн энэхүү Үндэсний их баяр наадам нь
Монголчууд бидний бусдаас ялгаран танигдах соёлын балрашгүй нэгэн тэмдэг бөгөөд
тиймдээ ч энэхүү баяраа хотол түмнээрээ баярлан өнгөрүүлдэг сайхан уламжлалтай
билээ.
Дэлхийн өнцөг
бүрт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа нийт Монголчууддаа Равжаа хутагтын мэлмий гийсний 215 жилийн ойн мэндийг дахин
дэвшүүлж хүчит бөхчүүд нь гарьд магнай, шандаст хүлгүүд нь тод магнай, мэргэн
харваачид нь цэц магнай түмэн олноороо босоо хийморьтой сайхан наадаарай.
Айл өрх бүрийн хойморт аз жаргал, баяр
баясал цалгиж, хүн бүрийн сэтгэл зүрхэнд энэрэл хайрын гэгээ мөнхөд бадамлаж
байх болтугай.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР