Дорноговь аймаг
байгуулагдсаны 87 жилийн ой, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий
гийсний 215 жилийн ойн баярыг тохиолдуулан айлчлан ирсэн Япон улсын Шизуока
мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн Огүсү Казүо, Киүчи Мицүрү нарыг
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүлээн авч уулзалт зохион байгуулав.
Дорноговь аймаг
болон Шизуока муж хамтын ажиллагааны хүрээнд 2011 оноос эхлэн уламжлал болгон
зохион байгуулдаг ажлуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх, цаашид бүхий л салбарт
хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа илэрхийлж, дурсгалын зүйл гардуулан
хүндэтгэл үзүүллээ.