Дорноговь аймаг байгуулагдсаны 87 жилийн ой, Говийн догшин ноён хутагт
Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойн баярыг тохиолдуулан өнөөдөр буюу
07 дугаар сарын 28-ны өдөр зарим хүндтэй гавьяа байгуулсан иргэдэд хүндэтгэл
үзүүлэн, шагнал гардуулах ёслол аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын
уулзалтын өрөөнд зохион байгуулагдав.
Тус уулзалтад “Багшийн алдар” одонгоор улсад 40 гаруй жил багшилсан
Б.Батмөнх, Аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шатар сонирхогчдын
улсын аварга, Мастер цолын болзол хангасан Э.Одгэрэл, Аймгийн ИТХ-ын даргын
“Өргөмжлөл”-өөр хүүхэд залууст хөгжмийн боловсролыг таниулан олон жил амжилт гарган
ажиллаж буй Ж.Нямсүрэн нарыг шагнаж, дурсгалын бэлэг гардуулан өгөв.
Ажил хөдөлмөр, авьяас чадвараа үнэлүүлэн шагнагдсан хүмүүстээ дахин баяр
хүргэе.