ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН
Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812,
Ардын хувьсгалын 97, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Соён гэгээрүүлэгч говийн
V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Сайншанд сум байгуулагдсаны
57 жилийн баяр наадам, говийн бүсийн хурдан морины уралдаанд нийт 1000 гаруй
морь хурдаллаа. Эрлийз дээд насны уралдаанд 28 морь уралдсанаас,
Хөвсгөл аймгийн Г.Батболдын бор морь, Эрлийз
дунд насны уралдаанд 33 морь уралдсанаас, Төв аймгийн Г.Дашзэвэгийн сартай хээр
морь, Эрлийз дээд насны уралдаанд 31 морь уралдсанаас, Дорноговь аймгийн
Х.Баатархүүгийн шарга халзан морь, Хязаалан насны уралдаанд 147 морь
уралдсанаас, Дорноговь аймгийн Баярсайханы хүрэн хязаалан түрүүлж хурдаллаа.
Их насны уралдаанд 222 морь уралдсанаас
Дундговийн Б.Лхагва-Очирын хонгор халзан морь, Соёолон насны уралдаанд 150 морь
уралдсанаас, Дорноговь аймгийн А.Номбаатарын хонгор морь, Азарга насны уралдаанд
120 морь уралдсанаас, Ө.Пүрэвбаатарын бор морь, Шүдлэн насны уралдаанд 138 морь
уралдсанаас, Дорноговь аймгийн Д.Хашбатын сартай бор морь түрүүллээ.
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
Баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаанд улсын аварга
С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага
А.Цацабшир тэргүүтэй 128 бөх зодоглож, наадамчин олныхоо өмнө зүлэг ногоон
дэвжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа.
Хүчит бөхийн барилдаанд улсын харцага
А.Цацавшир түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэж, улсын арслан Ц.Содномдорж,
улсын начин Л.Цэрэнтогтох нар шөвгөрлөө.
Мөн
өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаснаас, сумын заан А.Ариун-Эрдэнэ
түрүүлж, Сумын начин Г.Түвшинтөр үзүүрлэж, залуу бөх Г.Өлзийхутаг, Ч.Анхбаяр
нар шөвгөрлөө.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА
Баяр наадмын үндэсний сурын харваанд 90
насанд хүрэгчид, 40 гаруй өсвөрийн харваачид оролцлоо.
Насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, аймгийн Үндэсний сурын
харваач, спортын дэд мастер Ө.Түвшинбаяр, дэд байрт
Багануур дүүргийн “Уурхайчин баг”-ийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер
Г.Амарсайхан, гутгаар байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат, аймгийн
мэргэн, спортын мастер М.Лхагва-Очир шалгарлаа.
Насанд хүрэгчдийн
эмэгтэй төрөлд: Тэргүүн байрт Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, аймгийн
үндэсний сурын холбооны харваач Д.Дэмбэрэлсүрэн, дэд байрт Дорноговь аймгийн
Хатанбулаг сумын харьяат, аймгийн үндэсний сурын холбооны харваач, спортын дэд
мастер Б.Мөнхгөнчимэг, гутгаар байрт Дорноговь аймгийн Мандах сумын харьяат,
аймгийн үндэсний сурын холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер
Т.Дуламсүрэн нар тэргүүллээ.
Өсвөрийн эрэгтэй
төрөлд: Тэргүүн байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЕБ-ын сургуулийн 8а
ангийн сургач С.Буяндорж, дэд байрт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын
ЕБС-ын 9а ангийн сурагч О.Энхжагар, гутгаар байрт Дорноговь аймгийн Хөвсгөл
сумын ЕБ-ын сургуулийн 7б ангийн сурагч С.Баяржавхлан шалгарлаа.
Өсвөрийн эмэгтэй
төрөлд: Тэргүүн байрт Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 2-р сургуулийн 9в
ангийн сурагч Б.Ану, дэд байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЕБ-ын сургуулийн
8а ангийн сурагч О.Мөнхбаясгалан, гутгаар байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын
ЕБ-ын сургуулийн 8а ангийн сурагч С.Цэнд-Аюуш нар тус тус тэргүүллээ.
ЖОРОО МОРЬ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Баяр наадмын жороо морь шалгаруулах
тэмцээнд 19 морь оролцосноос, нэгдүгээр байрт Дорноговь аймгийн Хатанбулаг
сумын Д.Отгондаваагийн бор морь, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр
сумын Т.Лхамсүрэнгийн зээрд морь, гуравдугаар байрт Дорноговь аймгийн Айраг
сумын Б.Батравжихийн нүдэн морь шалгарлаа.
"САЙХАН
ХОС" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД
Баяр наадмын "Сайхан хос"
шалгаруулах тэмцээнд 16 хос оролцсоноос, нэгдүгээр байрт Өргөн сумын
Х.Түмэннаст, Х.Буджаргал нар, хоёрдугаар байрт Дэлгэрэх сумын Б.Энхтайван,
А.Батцэцэг нар, гуравдугаар байрт Хөвсгөл сумын Х.Батжаргал, Г.Эрдэнэчимэг нар
шалгарлаа.
Тэмцээнийг хосуудын хувцаслалт, эдэлж хэрэглэж
буй эмээл хазаар болон морины алхаа гишгээгээр нь шалгаруулсан юм.