ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ТӨМӨР ЗАМЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ

2018-08-03

Улаанбаатар-Налайх чиглэлд анхны төмөр зам тавигдсанаар Монгол Улсын түүхэнд төмөр замын салбарын хөгжлийн хуудас нээгдсэн билээ. Анхны шавыг тавьсан тэр цагаас өнөөг хүртэл тасралтгүй хөгжин дэвшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна.

Дорноговь аймаг нь Монгол улсдаа хамгийн урт буюу 471 км үргэлжилдэг төмөр замтай билээ. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл шинэ чиглэлийн төмөр замын төслийг тусгаж оруулсан. Энэхүү томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлснээр Монгол улсын  болон Дорноговь аймгийн ард иргэдийн амьдрал, хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлэх юм.

 Улс орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхээ зориулан, нөр их хөдөлмөр, туршлагаараа үлгэрлэж буй нийт төмөр замчид болон тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%