Дорноговь аймаг, сумын Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгууль явуулах нөхцөл байдал аймаг болон
зарим сумдад үүссэний дагуу Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг
хангахаар аймаг, холбогдох сумын
ИТХ-уудаас сонгуулийн товыг зарлах болон сонгуулийн хороогоо байгуулан ажиллаж
байна. Үүнд:
№ |
Аймаг болон
Сумын ИТХ-ын нэрс |
Мандатын тоо |
Төлөөлөгчийн
тоо, тойрог |
Шалтгаан,
үндэслэл |
Тайлбар |
1 |
Дорноговь аймгийн ИТХ |
31 |
1 /5-р тойрог,
Замын-Үүд сумын тойрог/ |
Төрийн
захиргааны албан хаагч болж төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн. |
Нөхөн сонгууль зарлагдсан. |
2 |
Алтанширээ сумын
ИТХ |
15 |
1 /1-р баг
Тойг багийн тойрог/ |
Төрийн
захиргааны албан хаагч болж төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн. |
Нөхөн сонгууль зарлагдсан. |
3 |
Улаанбадрах сумын
ИТХ |
15 |
1 /1-р баг
Сангийн далай багийн тойрог/ |
Төрийн
захиргааны албан хаагч болж төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн. |
Нөхөн сонгууль зарлагдсан. |
4 |
Замын-Үүд сумын
ИТХ |
31 |
1 /1-р багийн
тойрог / |
Сонгуулийн тухай хуулийн 159.2, 159.3, 159.4 дэх хэсэгт зааснаар нэр
дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай шүүхийн шийдвэр гарсан. |
Дахин сонгууль зарлагдсан. |
5 |
Сайншанд сумын
ИТХ |
31 |
1 /3-р багийн
тойрог/ |
Сонгуулийн тухай хуулийн 159.3 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчийн нэрийн
жагсаалтаас хасах тухай шүүхийн шийдвэр гарсан. |
Дахин сонгууль зарлагдсан. |
|
Нийт |
- |
5 |
|
|
Сонгуулийн тухай хуулийн 20
дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
2018.07.17-ны өдрийн 67 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын 5 дугаар буюу
Замын-Үүд сумын тойргийн 1 мандатын нөхөн сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын
07-ны өдөр зохион байгуулахаар товлон зарласан. Сонгуулийн Ерөнхий Хорооны 2018
оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар баталсан “2018 оны 10 дугаар
сарын 07-ны өдөр явагдах орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны
хуваарь”-ийн дагуу үйл ажиллагаагаа
явуулж байна. Тус цаг хугацааны хуваарьт заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн
улс төрийн намуудын баримт бичгийг 08 дугаар сарын 08-наас өмнө хүлээн авсан
бөгөөд нэр дэвшигчдийн баримт бичгийг мөн 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор
хүлээн авсан. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9 дэх хэсгийн
дагуу нэр дэвшигчдийг бүртгэн аймгийн Сонгуулийн хорооны тогтоол гарлаа.
Мөн Алтанширээ сумын ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2018.07.16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор 1 дүгээр багт,
Улаанбадрах сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018.07.17-ны өдрийн 13 дугаар
тогтоолоор 1 дүгээр багт тус тус нөхөн сонгууль зарласан.
Түүнчлэн Замын-Үүд сумын
Сонгуулийн хорооны 2018.07.18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 1 дүгээр
багт, Сайншанд сумын Сонгуулийн хорооны
2018.07.18-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 3 дугаар багт тус тус дахин
сонгуулийг 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлон
зарлав.
Эдгээр сумын сонгуулийн хороо нь
цаг хугацааны хуваарьт заасан хугацаанд намуудын болон нэр дэвшигчдийн баримт
бичгийг хүлээн аван нэр дэвшигчдийг бүртгэх сумын Сонгуулийн хорооны шийдвэрүүдээ
гаргаад байна.
Сонгуулийн тухай хуулийн 157
дугаар зүйлийн 157.13 дахь хэсэгт заасны дагуу нийт нэр дэвшигчдийн нэрийн
жагсаалтыг нэгтгэж нийтэд зарлаж байна. Үүнд:
№ |
Аймаг болон Сумын
ИТХ-ын нэрс |
Тойрог |
Монгол Ардын намаас
нэр дэвшигч |
Ардчилсан намаас
нэр дэвшигч |
1 |
Дорноговь аймгийн ИТХ |
1 /Замын-Үүд сумын тойрог/ |
Алтанхүүгийн СҮРЭНХҮҮ |
Гомбожавын ТУНГАЛАГ |
2 |
Алтанширээ сумын ИТХ |
1 /1-р баг Тойг багийн тойрог/ |
Намсрайн ЭНХБААТАР |
Сонгуульд оролцохоо
илэрхийлээгүй |
3 |
Улаанбадрах сумын ИТХ |
1 /1-р баг Сангийн далай багийн тойрог/ |
Мөнхжаргалын МӨНХ-ЭРДЭНЭ |
Лувсанжамцын БАТБАЯР |
4 |
Замын-Үүд сумын ИТХ |
1 /1-р багийн тойрог / |
Шижээгийн ДАШДАВАА |
Сонгуульд оролцохоо
илэрхийлээгүй |
5 |
Сайншанд сумын ИТХ |
1 /3-р багийн тойрог/ |
Агвааны СОДНОМПУНЦАГ |
Отгончимэгийн БААСАНЖАВ |
Эдгээр нэр дэвшгчдийг бүртгэж
үнэмлэх олгох тухай аймаг, сумын сонгуулийн хорооны тогтоол гарсан бөгөөд
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.10 дахь хэсэгт заасны дагуу
2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг нэгэн зэрэг
гардуулж өгнө.
2018 оны 08 дугаар сарын 30-ны
өдөр
ДОРНОГОВЬ АЙМГИЙН СОНГУУЛИЙН
ХОРОО