Үндэсний бичиг соёлын өдөр, 2018-2019 оны хичээлийн
шинэ жилийн анхны хонхны дуу цангинаж, эрдмийн их баярын нээлт эхэлж
байна. Энэхүү хамгийн сэтгэл догдлуулсан, гэгээлэг сайхан баярын өдрийг
тохиолдуулан сурагч, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын
салбарын нийт ажилтнууддаа мэндчилгээ дэвшүүлэхээр Сайншанд сумын 3 дугаар
сургууль, 12 дугаар цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын дарга С.Түмэнбаяр өөрийн зүгээс болон Аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгчдийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Тус нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын
төлөөлөгч С.Алтанбаатар, Ж.Болор-Эрдэнэ, Сайншанд сумын ИТХ-ын дарга
Д.Эрдэнэбаяр, төлөөлөгч Д.Батбаатар, Ч.Сугарбаатар нар оролцож нийт сурагч
хүүхдүүд, багш ажилчдад мэнд хүргэлээ.
Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр нээлтэд “Өнгөрсөн хичээлийн жилд Дорноговь аймгийн
ЕБС-ийг төгсөгчид Элсэлтийн Ерөнхий Шалгалтын нийт оноогоор 21 аймгаас 5
дугаарт жагсаж өмнөх оноос 8 байраар ахисан амжилт гаргажээ. Ирэх оны шалгалтад
илүү их амжилт гаргаж нутаг орон, аав ээж, сургагч багшийнхаа нэрийг гаргах
олон олон авьяаслаг сурагч төрөн гарнаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж
тэдний ажил хөдөлмөр, сурлагад өндөр амжилт хүсье” хэмээн онцлон баяр
хүргэсэн юм.
Нийт багш, оюутан, сурагчид, боловсролын салбарын
ажилчид та бүхний эрдмийн гэрэлт зам үргэлж дардан байж, Монгол Улсын оюунлаг
ирээдүйн төлөөх их үйлс тань үргэлж мандан дэлгэрэх болтугай!
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ