ШАМБАЛЫН ИХ ЕРӨӨЛ
Арга хэмжээний хөтөлбөр
2014.09.10-ны өдөр/лхагва гариг
08:00 Хязаалан морьд гараанаас хөдлөх
09:00 Хамарын хийдээс нийтээр гороон замаар явган алхаж, хонх дэншиг,
цаг хэнгэрэг цохиж, маани тарни хөгжөөн Шамбалын оронд хүрнэ
10:00 Шамбалын оронд лам нар ерөөлийн хурал хурна
/Ламын чодбын цогчид, Дүйжүд нямбо хурах/
10:30 Өвгөн суварганд лам нар Ханд Цэжү хурна
11:00 Даага гараанаас хөдлөх
12:00 Цогчин дуганад лам нар айлтгал хурал хурна
14:00 Шамбалын оронд ерөөлийн хурал өндөрлөнө/ Нийтээрээ гороолно/
14:30 Шамбалын оронд Уран бүтээлийн эгшиг өргөнө
14:30 Тойногийн сүмд /Бүсгүйчүүдийн дугана/-д Дарь эх хурна
16:00 Өвгөн суварганд лүйжин хурна
20:00 Өвгөн суварганы өмнө Зулын ерөөл хурах, маани тарни хөгжөөх, зул бадраах, хөөргөх
Говийн ноён хутагтын 5-р дүр Д.Данзанравжаа шавь нарын хамт 1851 оны
үхэр жил Хамарын хийдийн Дүйнхоын дацанд Дүйнхор/Цагийн хүрдэний ном/
хурж, цам сэлтсийг гүйцэтгээд Шамбалын оронд залрах мөрийг гаргаж олон
амьтныг Шамбалын орноо дагуулах билиг ерөөлийг тавьснаас хойш 163 дахь
жилдээ энэхүү зан үйлийг хийж гүйцэтгэж байна. Энэ өдөр хуралд даган
баясах, бурхад бодисадва нарын тавьсан ерөөлд багтаж гэм нүглээ
наминчлах, өөрийн нас буяныг арвитгах, нас барагсдын хойноос буян
залбирал үйлдэх, гороолох, арц хүж өргөх, зул бадраах үйл хийдэг.
Хамарын хийдийн захиргаа