Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин болон холбогдох албаны дарга, албан
хаагчид Замын-Үүд, Эрээн хотын чөлөөт бүсийн бүтээн байгуулалттай танилцах
ажлаар 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа.
Замын-Үүд, Эрээн хотын хилийн боомт, чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, үйл
явцтай танилцан цаашдын хамтын ажиллагаа, чөлөөт бүсийн асуудлаар хоёр талын албан
уулзалт зохион байгуулагдсан юм.
Албан уулзалтын үеэр бизнес эрхлэгчид
татварын хөнгөлөлт эдлэх, ард иргэд нэмэгдэл өртөггүй худалдан авалт
хийх зэрэг олон талын ашигтай чөлөөт бүсийн үйл ажиллагааг энэ 2019 онд багтаан
эхлүүлэх шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжин уулзалт амжилттай өндөрлөв.
Тус айлчлалд аймаг орноо төлөөлөн Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүд
сумын Засаг дарга Н.Алдарбаяр нар оролцлоо.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ