Нийтээр тэмдэглэх баярын
болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тусгагдсанаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн
өнгөрүүлдэг бөгөөд энэ жил тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 23 дахь жил, хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний
гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 81 дахь жил өнөөдөр тохиож
байна.
Тус өдрийг тохиолдуулан
бүх сумын ИТХ-аас тодорхой үйл ажиллагааг санаачлан хийж байгаагаас гадна
аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Сайншанд
сумын ИТХуралтай хамтран арван жилийн ахлах ангийн сурагчдад “Бүү март” сэдэвт
лекц хийн,
“ Долоон бурхан харвадаггүй” Уран сайхны киног үзүүлснээс гадна “АХА”
тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан жил бүр төлөвлөгөөт
ажлуудыг зохион байгуулж ажилладаг бөгөөд энэ жилийн хувьд аймгийн салбар комиссоос хэлмэгдэгсдийн амьд
сэрүүн үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг
сонсож гарын бэлэг гардуулах, Дэчинчойнхорлин хийдтэй хамтран хэлмэгдэгсдийн
хойчийн буянд зориулан ном хуруулах, 108 зул өргөх зэрэг арга хэмжээг зохион
байгуулав.
Мөн салбар комиссын Нарийн
бичгийн дарга Н.Хонгорзул Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар
комиссын үйл ажиллагаа, хэлмэгдүүлэлтийн хор уршиг баримт болон Улс төрийн хилс
хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 2018 оны 01
дүгээр сарын 12-ы өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн талаар орон нутгийн
телевизүүдэд мэдээлэл хийлээ.