Төвийн бүсийн
аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнуудын туршлага
солилцох уулзалт энэ оны 9 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар хотод зохион байгуулагдлаа.
Ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх,
ажил мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх
зорилготой тус уулзалтад С.Түмэнбаяр даргатай Дорноговь аймгийн ИТХ-ын
ажлын албаны ажилтнууд амжилттай оролцов.
Тус уулзалтын үеэр
Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Дархан-Уул аймгуудын ИТХ-ын
ажлын албаны албан хаагчдын дунд авхаалж самбаа, танин мэдэхүйн олон төрлийн
тэмцээн уралдаанаас гадна Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлах “Гацуурт
ХХК”-ийн үйл ажиллагаатай танилцах, Монголын үг урлаачдын
нийгэмлэгийн Хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэнгийн “Стрэссээс хэрхэн ангижрах вэ”
сэдвээр лекц сонсох зэрэг олон сайхан нүд нээж, сэтгэл баясгасан арга хэмжээ
зохион байгуулагдсан юм.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА