ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ХАРААЦАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2018-09-19

Сайншанд хотын ууган цэцэрлэгүүдийн нэг УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа “Хараацай” цэцэрлэг болон УБТЗ-ын Сайншанд зангилаа, Барилга орон сууцны 3 дугаар анги хамтран 400 сая төгрөгөөр цэцэрлэгийн их засварыг хийж өнөөдөр буюу 09 дүгээр сарын 19-ны өдөр бяцхан суралцагчдаа хүлээн авч байна.

“Сургалтын таатай орчин-Бидний ажил” 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, Сайншанд сумын төлөөлөгч, УБТЗ-ын Дохиолол холбооны 3 дугаар ангийн дарга Д.Хатанзориг, УБТЗ-ын Барилга ашиглалт үйлчилгээний  3 дугаар ангийн орлогч дарга Г.Ганбат, эцэг эхийн төлөөллүүд оролцож багш ажилчид, хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ.

Шинэхэн тохилог орчинд ажлаа үргэлжлүүлж буй багш ажилчид “Ахиц чанарыг дэмжинэ” уриатайгаар эцэг эхчүүд, хүүхэд багачуудын өмнө бид бэлэн гэдгээ илэрхийлж, нийт дэмжиж хамтран ажилласан байгууллагуудын цаашдын ажилд амжилт хүссэнийг дурдахад таатай байна.

Монгол Улсын ирээдүй хойч үе болсон нийт хүүхэд багачууддаа эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, багш нар маань сэтгэл өөдрөг, амжилт бүтээл арвинтай байхыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт Төлөөлөгчдийн зүгээс хүсэн ерөөе.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%