Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн ИТХ, Тэргүүлэгч, ажлын албаны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 4.1 дэх заалтын дагуу аймаг, сумын “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийг зохион байгуулах мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар хурлаар нийт сумдад “Иргэдээ сонсъё” өдөрлөг зохион байгуулах ажлыг тус тус шийдвэрлэсэн билээ.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу 09 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Хашбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, ГХУСАЗСЗ-ийн нийт гишүүд Мандах сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж байна. Аймаг, сумын хурлын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, түүний онцлогийг иргэдэд ойлгуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн аван хурлаас гаргаж буй бодлого шийдвэртээ тусгах болон холбогдох төрийн байгууллагуудаар шийдвэрлүүлэн хариу өгөхөд энэхүү өдөрлөгийн гол зорилго оршино.