Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд
тусгагдсаны дагуу аймаг, сумын “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийг сумдад зохион
байгуулан ажиллаж Мандах, Сайхандулаан сумуудад энэ сарын 27, 28-ны өдрүүдэд
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн гол зорилго нь Аймаг, сумын хурлын байгууллагуудын үйл
ажиллагааг сурталчлах, түүний онцлогийг иргэдэд ойлгуулах, иргэдийн санал
хүсэлтийг хүлээн аван хурлаас гаргаж буй бодлого шийдвэртээ тусгах болон
холбогдох төрийн байгууллагуудаар шийдвэрлүүлэн хариу өгөх нь энэхүү өдөрлөгийн
гол зорилго билээ. Тус өдөрлөгийг сум бүр өөрийн онцлогоо харуулан, иргэд маань
хурлын байгууллага түүний чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тодорхой
мэдээлэлтэй болж, өөрт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ хуваалцсан үр
дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Мөн тус өдөрлөгийг тохиолдуулан Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх “Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн “Иргэдээ сонсъё”
арга хэмжээ ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяраар ахлуулсан зөвлөлийн баг бүрэн
бүрэлдэхүүнээрээ ажиллаж ард иргэдэд
зөвлөлийн ажлыг тайлагнан, оны эхний 9 сарын байдлаар аймаг болон сумдын гэмт
хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж,
цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг авч, холбогдох
мэдээлэл, зөвлөмж өгч, шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, эрх зүйн
мэдлэг олгох зорилгоор гарын авлага тараах зэргээр гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлуудыг зохион байгуулав.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ГХУСАЗСЗ