ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2018-09-30

Ахмад настан, азай буурлууд та бүхнийхээ амар мэндийг эрж, айлтган мэндчилж байна. Та бүхэн сайхан намаржиж байна уу?

Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, сайн сайхан хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулж явсан буянт буурлуудын маань хөдөлмөрийн үр болж улс орон минь өдрөөс өдөрт өнгө нэмэн, урагшлан хөгжиж байна.

1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон Улсын Ахмадын өдөр”, 1992 онд Монгол Улсын Засгийн Газраас мөн өдрийг “Монголын Ахмадын өдөр” болгон зарласнаас хойш өнөөг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай болсон.

            2018 оны 9 дүгээр сарын байдлаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11 удаагийн хуралдаанаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажилласан Дорноговь аймгийн харьяат нийт 191 ахмад настныг Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлаад байна.

Үе үеийн буянт буурлууд та бүхэндээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Олон Улсын ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%