Жил
бүрийн Ахмадын баярын өдрийг тохиолдуулж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас
ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдөр буюу 10
дугаар сарын 01-ний өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга
С.Түмэнбаяр ахмадуудаа хүлээн авч тэдэнд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг
гардуулав.
Тус арга хэмжээний
үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд одоо ажиллаж буй шинэ,
залуу албан хаагчдыг танилцуулж ахмад үеэсээ үнэтэй сургамжийг авсан юм.
Үе
үеийн нийт буянт буурлууд та бүхэндээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
нэрийн өмнөөс болон хувиасаа Олон Улсын ахмадын баярын өдрийн халуун мэндийг
хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн
дэвшүүлье.
АЙМГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР