ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АХМАДЫН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2018-10-05

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс дэмжиж ахмадын баярын арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 05-ны өдөр 3 дахь жилдээ аймгийн Хүүхдийн ордонд бүх сумдын ахмадын төлөөллийг хамруулан тус арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцож, ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэн, хүндэтгэл үзүүллээ.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр Ажил мэргэжлээрээ тэргүүлэгч, залуу халуун насандаа эх орондоо ихийг хийж бүтээсэн ахмадуудаа шагнан урамшуулсан ньбаяр дээр баяр нэмсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.

Баярын арга хэмжээнд урилгаар дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Саранхөхөө театрын дэргэдэх “Лорд” хамтлаг болон Саранхөхөө театрын уран бүтээлчид оролцож, уран бүтээлээ толилуулав.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%