Дэлхий багш нарын 24 дэх, Монголын багш
нарын 52 дахь баярын арга хэмжээний хүрээнд “Багш дор мөргөмүй” ахмад багш
нарыг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр буюу 10 дугаар сарын
06-ны өдөр зохион байгуулагдаж ахмад
багш нарын төлөөлөл 200 гаруй ахмад багш нар оролцлоо.
Арга хэмжээний үеэр Дорноговь аймгаас
төрөн гарсан гавьяат багш нар, 80-аас дээш насны ахмад багш нар, боловсролын
салбарт олон жил ажилласан ахмадууд болон үе дамжин багш мэргэжил эзэмшин
ажилласан ахмад багш нарыг алдаршуулж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн
ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар хүндэтгэл
үзүүлэв.
Улс орны хөгжлийн үндэс нь боловсрол,
мэдлэгтэй иргэд юм. Иргэдийнхээ сурч, боловсрох, хөгжих нөхцлийг
хангахын төлөө залуу халуун насаа зориулсан ахмад багш нартаа аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын зүгээс болон хувиасаа Багш нарын баярын халуун мэндийг
хүргэж эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөж байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА С.ТҮМЭНБАЯР