Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дэх өдрийн
баярын арга хэмжээ өнөөдөр буюу 10 дугаар сарын 06-ны
өдөр Дорноговь аймгийн Хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус
арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын засаг дарга С.Одбаяр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн
бодлогын хэлтсийн дарга Ч.Байгальтуяа нар уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Баярын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн болон
аймгийн удирдлагууд боловсролын салбартаа ажил үйлс, амжилтаараа тэргүүлэн
ажилласан багш, ажилтан, албан хаагчдын амжилт, хөдөлмөрийг үнэлэн шагнан
урамшуулж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Монгол Улсын оюунлаг ирээдүйн төлөөх их үйлс тань
үргэлж мандан дэлгэрэх болтугай! Нийт багш, ажилчид, боловсролын салбарын албан
хаагчиддаа баярын
мэнд дэвшүүлье.