ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГХУСАЗСЗ ӨРГӨН, ЭРДЭНЭ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

2018-10-16

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-ны өдөр ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяраар ахлуулсан зөвлөлийн ажлын хэсэг Өргөн, Эрдэнэ сумдад ажиллаж байна.

Энэ уулзалтын үеэр ард иргэдтэй уулзан, зөвлөлийн ажлыг тайлагнасан бөгөөд энэ оны эхний 8 сарын байдлаар аймаг болон сумдын гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид ямар асуудал дээр анхаарах талаар ард иргэдийн саналыг сонсож тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болон зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байгаа билээ.

Уг уулзалтаар Өргөн сумаас 80 орчим, Эрдэнэ сумаас 110 гаруй иргэд оролцож санал бодлоо илэрхийлэв.

Мөн үеэр шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр иргэдэд зориулсан гарын авлага, хэвлэх материал тарааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчиллаа. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 10 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд, Улаанбадрах суманд, 10 дугаар сарын 18-ны өдөр Хатанбулаг, Хөвсгөл суманд ажиллахаар төлөвлөсөн байгаа тул ард иргэд, төрийн албан хаагчид та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Мэдээллийг орон нутгийн DSB телевиз сурвалжлав.

 

АЙМГИЙН ГХУСАЗСЗ, АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%