Дорноговь аймгийн
ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
2018 оны 10 дугаар сарын 22-ний өдрөөс
эхлэн Айраг, Даланжаргалан, Иххэт,
Дэлгэрэх, Алтанширээ сумдад ажиллаж
“Иргэдээ сонсоё” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр сумын
нийт иргэд болон төрийн албан хаагчидтай тус бүр уулзалт хийж салбар зөвлөлөөс
хийж буй ажил, шинээр батлагдан хэрэгжиж
буй иргэдийн мэдвэл зохих хууль тогтоомжийн тухай мэдээллүүдийг өгч тэдний
асуултад хариулан санал, хүсэлтийг нь хүлээн авлаа. Мөн иргэдэд үнэ төлбөргүй
эрх зүйн зөвлөгөө, тусламж мэдээллийг өгсөнөөс гадна зөвлөлийн гишүүн
байгууллагуудад холбогдох санал хүсэлт, гомдлыг хүлээн аван газар дээр нь хариу
өгөх, шийдвэрлэх байдлаар ажиллав.
Ажлын хэсэгт зөвлөлийн дарга С.Түмэнбаяр, зөвлөлийн нарийн
бичгийн дарга Н.Хонгорзул, зөвлөлийн гишүүд аймгийн ерөнхий Прокурор, хууль
цаазын шадар зөвлөх С.Цэрэнсамбуу, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
Г.Энхцэцэг, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.Отгонбаяр, аймгийн
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Өлзийбүрэн, аймгийн
Тагнуулын хэлтсийн дарга, хошууч М.Очирбат, аймгийн
Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг сахиулах тасгийн дарга, дэд хурандаа Д.Түвшинбаяр, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан, цагдаагийн
байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний
зөвлөлийн дарга Ц.Бадиа, орон нутгийн DSB телевиз зэрэг бүрэлдэхүүн ажиллав.
Тус өдөрлөгт Айраг
суманд 150, Даланжаргалан суманд 98, Иххэт суманд 160, Дэлгэрэх суманд 90, Алтанширээ
суманд 98 нийт 596 иргэд оролцож, ажлын
хэсгээс өгсөн мэдээллийг сонсон сум орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Өдөрлөгөөр шинээр гарсан хууль тогтоомжуудыг
сурталчлах, эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр иргэдэд зориулсан гарын
авлага, брошур тарааж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчиллаа.