ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

СУМДАД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-10-25

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймаг, сумын “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийг нийт сумдад зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Батлагдсан хуваарийн дагуу “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийг Айраг, Даланжаргалан, Иххэт сумдад 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  хамтран амжилттай зохион байгууллаа.  

Аймаг, сумын хурлын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, түүний онцлогийг иргэдэд ойлгуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн аван хурлаас гаргаж буй бодлого шийдвэртээ тусгах болон холбогдох төрийн байгууллагуудаар шийдвэрлүүлэн хариу өгөх нь энэхүү өдөрлөгийн гол зорилго билээ.  

Тус өдөрлөгийн хүрээнд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд болон аймаг, сумаас сонгогдон ажиллаж буй ИТХ-ын төлөөлөгчид ажлаа тайлагнаснаар нутгийн иргэд  хурлын байгууллага түүний чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй болж, өөрт тулгамдаж буй асуудал санал хүсэлтээ хуваалцсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.   

Өдөрлөгийг угтаж сумын ИТХ-ын төлөөлөгчид нийт айл өрхүүдээр тойролт хийн саналын хуудсаар саналыг нь аван тухайн суманд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон гаргаж эрэмбэлсэн бөгөөд эдгээр тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх гарцаа тодорхойлон иргэдэд танилцуулсанаараа онцлог болов.

Түүнчлэн аймаг, сумын ИТХ-ын үйл ажиллагаа, төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарын танилцуулга бүхий сонинг аймгийн ИТХ-аас гаргасныг  иргэдэд хүргэлээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%