ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЭМЖИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАРХАН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-11-07

Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтээмж, чанарын удирдлагын өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцох, төрийн байгууллагуудын бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгааны мэдээлэл цуглуулах зорилго бүхий хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын бүтээмжийн төв, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах мэргэжилтэн, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн зэрэг төрийн алба хаагчид оролцож байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%