Аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн Цагдаагийн газар, Улаан загалмайн хороотой хамтран Ерөнхий Боловсролын Сургуулиудын дунд жил бүр зохион байгуулагддаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2018” тэмцээн өнөөдөр буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн “Саран хөхөө” театрт амжилттай зохион байгуулагдлаа.
Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн ГХУСАЗСЗ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар нар нээлтийн арга хэмжээнд үг хэлэн сурагч хүүхдүүд, багш нарт амжилт хүссэн юм.
Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зорилготой тус тэмцээнд ЕБ-ын 1 дүгээр сургууль авхаалж самбаа, бүтээлч байдлаараа тэргүүлэн тэргүүн байр эзлэв.
Цаашид дараа дараагийн жилүүдэд аймгийн хэмжээнд, бүх сумдын сургуулиудыг хамруулан тус тэмцээнийг зохион байгуулж байхаар төлөвлөж холбогдох албан хаагч, ажилчдыг анхаарч ажиллахыг аймгийн ИТХ-ын даргын зүгээс үүрэг болгов.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ