Монгол Улсад эмэгтэйчүүдийн байгууллага үүсч
хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярыг Дорноговь аймагт 9 дүгээр сарын
20-нд тэмдэглэлээ.Энэхүү баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын
төлөөлөгч, Иргэний оролцооны хэлтсийн дарга Э.Энхжаргал, ЗДТГ-ын
дарга С.Бөххүү нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн, зарим хүнийг төрийн
дээд одон медалиар шагнасныг гардуулав. Баяр, ёслолын арга хэмжээний
дараа эмэгтэйчүүдэд зориулж "Саран хөхөө" театрын уран бүтээлчид
урлагын тоглолт өргөн барьсан юм. 90 жилийн түүхэн хугацаанд
эмэгтэйчүүдийн байгууллага улс орны хөгжил дэвшилд хувьсгалын шинжтэй
чухал үүрэг гүйцэтгэж мянга, мянган эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн,
бусдыг уриалан дуудсан олон салбар нэгж, эвсэл холбоодыг төрүүлэн
гаргасан, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан, улс орны хөгжилд
онцгой үүрэг оролцоотой иргэний нийгмийн томоохон байгууллага болон
төлөвшжээ.
Эмэгтэйчүүд Та бүхний босгосон энэхүү бахархалт үйл хэрэг тосон ирэх цаг хугацааны уртад улам өнгө орж цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил бүхэн эмэгтэй хүний уран гар, ухаалаг шийдлээр биелэлээ олж Монгол орныхоо хөгжил дэвшилд үеийн үед үнэтэй хувь нэмэр оруулж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье