Монголын
Нутгийн удирдлагын холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдөр
тохиож буй. Энэ ойн арга хэмжээг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хороо, ЗГХЭГ, Нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын “Конрад-Аденауэр” сан
хамтран зохион байгуулж байна. Монгол Улсад нутгийн удирлагын
байгууллагыг бие даан хөгжүүлэх, төлөвшүүлэх, хууль эрх зүй хийгээд
бусад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд нэгэн
зорилго, нэгэн сэтгэлээр 20 жил зүтгэсэн энэхүү байгууллага хамтран
зүтгэсэн үйлс нэгт нөхдөө шалгаруулан өргөмжиллөө. Энэ үеэр Дорноговь
аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар “Орон нутгийн шилдэг удирдагч”-аар
шалгарсан байна. Харин аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Б.Эрдэнэцэцэг Нутгийн өөрөө удирдлагын “Шилдэг ажилтан”, хүндэт
өргөмжлөлөөр шагнууллаа. Г.Ганбаатар дарга иргэдээ соён гэгээрүүлэх,
иргэдийнхээ оролцоог дээшлүүлэх, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэх,
нутгийн удирдлагын байгууллагын хөгжлийг шинэ түвшинд гаргах, Нутгийн
өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын хөгжлийг
төлөвшүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн удирдлагын
байгууллагыг бэхжүүлэх, тулгамдаж буй шийдэх ёстой, хүлээлт үүсгэсэн
олон чухал сэдвийг хөндөж, энэ талаар олон ажил санаачлан зохион
байгуулж санаачилсан, хэрэгжүүлсэн ажил нь амьдралын хөрсөнд бодитой
сууж, нийтийн хүртээл болон ахиц өөрчлөлтийг авчирсан учир ийнхүү
шалгарсан аж. Тэрээр 2008 оноос хойш аймгийн ИТХ-ын даргаар хоёр удаа
сонгогдож говь нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэлээ чилээж,
боловсрол мэдлэг, ажлын туршлага, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж буй
шилдэг удирдагч юм.