ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Ахмадууддаа хүргэх мэндчилгээ

2014-10-01

АХМАДУУДДАА ХҮРГЭХ МЭНДЧИЛГЭЭ

Улс орон, нутаг усныхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө бие сэтгэл, ажил хөдөлмөр, боловсрол мэдлэгээ зориулж ирсэн ахмад буурлууддаа олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Ахмад буурлуудаа хүндэтгэж, алдар гавьяагаар нь бахархаж, сургааль үгийг нь дагаж, үлгэр дууриаллаар нь хүмүүжиж байдаг сайхан уламжлал манай ард түмэнд бий билээ.

Ахмад буурлуудын маань бүтээсэн үйл хэрэг, байгуулсан гавьяа, бахархам амжилт бүхэн Монгол Улсын хөгжил дэвшилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж ирснээс гадна ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудыг өсгөж хүмүүжүүлэх, мэдлэг боловсрол олгох, амьдрах, хөдөлмөрлөх арга ухаанд сургах үйл хэрэгт цаг ямагт зүтгэж байдаг ачтай үйлстнүүдээрээ хүн бүр байнга бахархаж байдаг юм.

Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэлээ чилээж хөдөлмөрлөж ирсэн буянт буурлууд та бүхэндээ эрүү саруул байж урт насалж, үр хүүхэд болон төр түмэндээ түших тулгуур нь болж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ГАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%