ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчдийн өргөтгөсөн хуралдаан боллоо

2014-10-08

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн 2014 оны төлөвлөгөө, “Иргэний хяналттай бүтээн байгуулалт” сарын ажлын хүрээнд дэд бүтэц, газар зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр Сайншанд, Замын-Үүд сумдад, Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх сумдад уул уурхай, байгаль орчны тулгамдсан асуудалтай танилцах, санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан.


Энэ ажлын ажлын хэсэгт Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Орон нутгийн өмчийн алба, ГХБХБГазар, Аймгийн МХГазар, Чандмань-Илч ОНӨХХК, тухайн сумын багийн иргэдийн төлөөлөл багтсан бөгөөд улсын болон орон нутгийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжийн байдал, газар зохион байгуулалт, дэд бүтэц, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй ажил, цахилгаан эрчим хүчний хангамж, газрын тухай хуулийн хэрэгжилт, зохион байгуулалт, аймгийн Аудитын газрын 2013 оны хяналт шалгалтын тайлангийн мөрөөр зохион байгуулж буй ажлын явц, ОНХС, өмч хөрөнгийн ашиглалтын байдал, хөрөнгө оруулалт төлөвлөлт, иргэдэд тулгамдсан асуудалтай газар дээр нь очиж танилцана.

Энэхүү ажлын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчдийн өргөтгөсөн хуралдаан болж, аймгийн холбогдох агентлаг газруудаас хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Маргааш Сайншанд хотод хийгдэж буй дэд бүтцийн ажил, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй ажлууд, Чандмань-Илч ОНӨХХК-ны өвөлжилтийн бэлтгэл зэрэг ажлуудын үйл явцтай танилцана.

Тус ажлын хэсэг Сайншанд хотод 10 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд, Замын-Үүд суманд 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд, Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх сумдад 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%