ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

"Эгшгэн өргөл" хандивын тоглолт болно

2014-10-16

Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, Монгол Улсын Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Монголын соёл урлаг, хөгжмийн нэрт зүтгэлтэн Цэндийн Батчулуун гадаад оронд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ яаралтай хийлгэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.

Эмчилгээний зардал нь 250-300 сая төгрөг байхаар тооцоологдож ойрын 30 хоногтоо багтаан элэг шилжүүлэх шаардлагатай байгааг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм. Ц.Батчулуун ньМонголчууд бидний оюун сэтгэлгээ, үндэсний өв уламжлалын онцгой дархлаа болсон морин хуур хөгжмийг төгс эзэмшин, анхны мэргэжлийн чуулга байгуулж, Ц.Батчулуун Монголчууд бидний оюун сэтгэлгээ, үндэсний өв уламжлалын онцгой дархлаа болсон морин хуур хөгжмийг төгс эзэмшин, анхны мэргэжлийн чуулга байгуулж, дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийн бүтээлийг Монгол гэрийн хоймороос НҮБ-ын өндөр дээд тайзнаа хүргэсэн төдийгүй Дэлхийн олон улс орны нэр хүндтэй театр концертын танхимуудад Монгол үндэсний морин хуур хөгжмийн гайхамшигт хөг аялгууг эгшиглүүлэн, Монгол улсаа болон үндэсний өв уламжлалаа Дэлхий даяар таниулсан гавьяат үйлсийн эзэн билээ.

Монголын үндэсний өв уламжлал, соёл түүхийг дэлгэрүүлэх хүсэл тэмүүлэлтэй нутаг нэгт олон түмэн та бүхнийг тусламжийн гараа сунгаж, эмчилгээний зардалд нь нэмэр хандиваа өргөхийг уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хандивын данс: Төрийн банк 281500321518
Харилцах утас: 7052-0001, 9627-7229, 9990-1448

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
www.dornogovi.khural.mn
www.facebook.com/dornogobi.ith

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%