Дорноговь аймгийн ИТХ, Иргэний оролцооны хэлтсээс аравдугаар сарыг
“Иргэний хяналттай, бүтээн байгуулалтын сар” болгон зарласан. Сарын
ажлын хүрээнд дэд бүтэц, газар зохион
байгуулалт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр сумдад
ажиллах уул уурхай, байгаль орчны тулгамдсан асуудалтай танилцах, санал
дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийнхэн
аравдугаар сарын 08-09-нд Сайншанд суманд ажилласан бол 10 дугаар сарын
21-нд Замын-Үүд суманд ажиллалаа.
Монгол орны эдийн засгийн бараа эргэлтийн ихэнх хувийг бүрдүүлдэг Замын-Үүд суманд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар соёл спорт, хүний хөгжлийн төв, хүүхдийн цэцэрлэг, 100 ортой хүн эмнэлэг, 960 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Хүүхдийн цэцэрлэгийг энэ ондоо багтааж харин сургууль, эмнэлгийн барилгыг ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Соёл, спорт, хүний хөгжлийн барилгыг улсын төсвийн 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Фронт гэйт" ХХК барьж буй ч зөвхөн суурийн цутгалтаас өөр ажил хийгээгүй байна. Ажлын хэсгийнхэн дээрх бүтээн байгуулалттай танилцаж тодорхой санал, зөвлөмж өгч ажиллалаа.