UBS телевиз Монголоын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах "УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ" зорилтот ТВ-ийн төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байна.
Зорилго:
Үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох
Хамрах хүрээ: Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист болон дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монгол Улсын 22-40 насны иргэн
Хугацаа: 2014.07.21-ний Даваа гаригаас 2015.06.15-ны Даваа гариг хүртэл үргэлжилнэ.
Ач холбогдол: Нйигэмд бухимдал төрүүлж буй шийдлээ хүлээсэн асуудал бэрхшээлийг шинэ эрч хүч, багийн хамт ажиллагаа, ажил хэрэгч шийдлээр хэрхэн бүтээлч үр дүнд хүрч болохыг харуулах
Хэрхэн шалгаруулах вэ:
"Надад шийдэл байна" сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй исээ /эссэ/ бичиж төслийн багт цахим болон шуудангаар ирүүлнэ.
Исээг оролцогчийн анкетийн хамт burtgel@ulsturdshineod.mn цахим хаяг руу илгээнэ.
Шагналын сан:
-Төсөлд оролцсон нийт залууст батламж олгоно
-Аймаг, дүүргийн 2 дугаар шатанд шалгарсан оролцогчдод гэрчилгээ олгоно
-Төслийн 3 дугаар шат буюу шилдэг 90 оролцогч "Удирдлагын академи"-ийн мэргэшүүлэх хөтөлбөрт суралцана
-Шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулах мэргэшүүлэх 1 сарын хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцана.
-Төслөөс шалгарсан шилдэг багийн бүрэлдэхүүн АНУ-д зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
-Төслийн шилдгийн шилдэг нэг оролцогчийг Харвардын их сургуулийн манлайллын мэргэшүүлэх хөтөлбөрт суралцуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас/факс: 7011-4515
Цахим хуудас: www.manlailagch.mn
И-мэйл: ask@manlailagch.mn
Фэйсбүүк: www.facebook.com/manlailagch
Твиттер: www.twitter.com/manlailagch
Юүтүб: www.youtube.com/manlailagch
Хаяг: УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ төсөл, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, UBS телевиз, Монгол Шуудан Ш/хайрцаг-505
Тэмцээний албан тоот, удирдамжийг доорх холбоосоос татаж авна уу.
Албан тоот:http://www.mediafire.com/view/nvaudigd39ajkxe/IMG_0001.jpg#
Удирдамж:http://www.mediafire.com/download/rzs4xamb7qtp4d7/udirdamj.pdf
Та Удирдамж болон бүртгэлийн хуудсыг Аймгийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсээс ирж авч болно.
Утас: 7052-0001